Хонхот бөмбөгийнхөнтэй уулзав

БНХАУ-ын Бээжин хотноо ирэх сарын дундуур болох Ази, Номхон далайн орнуудын спортын тоглолтод оролцох тамирчидтай ССАЖЯ-ны Спортын бэлтгэлжилтийн төвийн дарга, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Наранбаатар уулзан, хувцас, хэрэглэл бэлэглэжээ. Хонхот бөмбөгөөр сонсголын бэрхшээлтэй иргэд хичээллэдэг бөгөөд Паралимпийн төрөлд ч ордог спорт юм байна. Манай тамирчид энэ төрөлд амжилт гаргана гэдэгтээ итгэлтэй байлаа.

Г.Насан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ