Микро гэдэг нь миний биетэй ч холбоотой байх

Манай Ерөнхий сайд өөрийгөө бяцхан гэж боддог бололтой. Тэрбээр өөрийгөө ийн тодорхойлов. УИХ-ын саяхны нэг чуулганаар ирэх оны төсвийн төслийг танилцуулсны дараа мань хүн Б.Бат-Эрдэнэ гишүүний асуултад хариулахдаа “Макро юм ярьдаггүй дандаа микро юм ярьдаг гэж сүүлийн үед намайг загнадаг болсон. Энэ нь цаагуураа миний биетэй ч холбоотой байх. Макро нь том, микро нь жижиг гэсэн үг. Гэхдээ уучлаарай дахиад жижиг зүйл ярья. Тонн нүүрсийг бид 80,000 төгрөг болгосон. Гэр хорооллын нэг айл жилд сая төгрөгийн нүүрс түлдэг байсан бол дээрх шийдвэрийн дүнд зардлыг нь 600,000 мянган төгрөгөөр хэмнэж чадлаа. Энэ мөнгийг тухайн өрхөд үлдээсэн. Литр шатахууны үнийг 50 төгрөгөөр хямдрууллаа. Ямар бага юм бэ гэсэн. Тэгвэл нэг айл шатахуунаасаа 200,000 төгрөг хэмнэв” хэмээн микро юмны ач тусыг тайлбарлажээ.

Г.Мөнх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ