“Uvertura” хамтлаг хэвлэлийн бага хурал хийнэ

Өнөөдөр 10:30 цагт “Uvertura” хамтлагийн хэвлэлийн бага хурал “Чингис” зочид буудалд болно. “Өнө мөнх орон”, “Цагийн аяс”, “Жамаас”, “Тэнгэр ээж минь өршөө”, “Халуун элгэн нутаг” зэрэг уран бүтээлүүдээрээ өөрсдийн гэсэн өнгө аяс, стиль имиджийг бүрдүүдсэн, Монголын поп опера хамтлаг бол “Увертюра”.Энэ удаад тус хамтлаг шүтэн бишрэгчиддээ ээлжит бэлгээ барих гэж байна. Тодруулбал тус хамтлагийн чадварлаг залуус энэ сарын 23,24-нд тоглолтоо хийх гэж байгаа ажээ.
Эх оронч үзэл, хүндлэлийг уран бүтээлээрээ хүргэдэг “Увертюра” хамтлагМонгол улсын Ерөнхийлөгчийн албан айлчлалтай хамтхэд хэдэн улсадМонголын уран бүтээлчид хичнээн чадварлагболохыг батлаад ирсэн юм. Тиймээс тус хамтлагийн тоглолт Монгол поп операг утгаар нь мэдрүүлсэн сайхан тоглолт болно гэдэгт олон хүн итгэлтэй байгаа юм. Өөрөөр хэлбэл дөрвөн жилийн өмнө Хөгжим бүжгийн коллежийгдуурийн дуулаачаар төгссөн нэг ангийн оюутнууд өнөөдөр та бидний сэтгэлд хоногшсон дуунуудыг шинэчлэн дуулж, олон чанартай сайхан уран бүтээлүүдээ нэгтгэнтоглолт тавихад бэлэн болоодбайгаа аж. Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ