Чой.Цэвээнпүрэв ОХУ-ын тамирчинтай "халзагнана"

Гавьяат тамирчин Чой.Цэвээнпүрэв ОХУ-ын ОХУ тамирчин Клычков Владимир Сергеевичтэй “халзагнах” тулааны хэвлэлийн бага хурал 13:00 цагт “UB” зочид буудалд болно.
Гавьяат тамирчин Чой.Цэвээнпүрэв өөрөөсөө 20 гаруй насаар дүү ОХУ-ын тамирчин Клычков Владимар Сергеевичтэй тулаан хийхээр болжээ. ОХУ-ын мэргэжлийн тулааны холбоо руу "Танайх 63,5 кг-ын жингийн хамгийн сайн тамирчнаа илгээнэ үү" гэсэн хүсэлтээ сарын өмнө явуулснаар хүлээж авсан хариу ирсэн байна.
Гавьяаттай тулах тамирчны хувьд "битүү морь" гэж болохоор хүн юм. Харин Цэвээнпүрэв тамирчин жин өгсөж тулалдахаараа онцлог. Энэ тэмцээн сонирхолтой болох нь тодорхой юм. Тэрбээр уг тэмцээний талаар "Би энэ тоглолтоо монгочууддаа зориулж, монгол бахархлыг харуулна. Хамгийн сайн тамирчин нь ямар байдгийг харъя, түүнд Монголын дэвжээ ямар байдгийг харуулах гэсэн юм" гэжээ. Тулаан энэ сарын 22-нд Монгол бөхийн өргөөнд болох бөгөөд гурван минутын хугацаатайгаар найман үе тоглох юм байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ