“Esse ligths” тамхинаас зөрчил илэрчээ

ШӨХТГ-аас тамхи импортлогч болон үйлдвэрлэгч аж ахуй нэгжүүдэд хяналт шалгалт хийжээ. Шалгалтад “Газарсүлжмэл” ХХК, “Алтангадас трейд” ХХК, “Алтанжолоо трейд” ХХК, “Престиж суплайз инк” ХХК, “Монгол тамхи со” ХХК, “Монгол тамхи интернешнл” ХХК гэсэн аж ахуй нэгжүүд хамрагдсан байна.
Улмаар “Алтангадас трейд” ХХК-ийн БНСУ-аас импортоор оруулж ирдэг “ESSE LIGTHS” нэрийн тамхиний үйлдвэрлэсэн хугацаа нь 2015 оны дөрөвдүгээр сарын 15-нд гэж бичигдсэн зөрчил илэрсэн тул тус компанид 5.0 сая төгрөгийн торгууль ногдуулжээ.
Мөн агуулахад нь хураалттай байсан 2800 хайрцаг зөрчилтэй тамхийг худалдаалахыг түр зогсоож худалдаанд гаргасан зөрчилтэй тамхиудыг буцаан татуулах, санамж наалгахаар болсон байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ