Т.Сайнжаргалыг тэтгэвэртээ гарсныг ЦЕГ-аас үгүйсгэлээ

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Т.Сайнжаргалыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн, түүний оронд сэтгүүлч мэргэжилтэй Н.Төгсжаргал гэдэг эмэгтэй ажиллаж байгаа. Энэ талаар ч хэвлэл мэдээллээр мэдээлсэн билээ. Харин үүнийг ЦЕГ-ын албаны эх сурвалж үгүйсгэлээ. Тодруулбал, хэвлэл мэдээлийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Т.Сайнжаргалыг ээлжийн амралтаа авсан, гадаадад амарч байгаа гэлээ. Мөн түүний ээлжийн амралт энэ сарын сүүлчээр дуусах бөгөөд одоогоор зарим хэвлэлээр цацагдаад байгаа шиг тэтгэвэртээ гарсан, ажлаа хүлээлгэн өгсөн зүйл байхгүй гэсэн юм. Түүнчлэн ээлжийн амралттай, амралтын хугацаа нь дуусаагүй байхад ажлаа хүлээлгэн өгсөн, тэтгэвэртээ гарсан мэтээр мэдээлэл цацаж, олныг төөрөгдүүлэх нь хэнд ашигтай болох түүний хашиж байсан албан тушаалд хэн санаархаж ийм цуу яриа тараагаад байгааг ойлгохгүй байна гэв.
Б.Танан


СЭТГЭГДЭЛ БИЧИХ