Адуу хулгайлан нядалж байгаад баригдав

Өчигдөр БЗД-ийн 21-р хорооны “Жамсран-Уулын айлын хашаанд Сэлэнгэ аймаг Мандал сум Бороогийн гол гэдэг газраас зургаан тооны адууг Сэлэнгэ аймгийн харъяат иргэн 33 настай эрэгтэй Б нь бусадтай бүлэглэн хулгайлж дөрвөн тооны адууг нядалж байсныг үйлдэл дээр нь барьжээ.

Хэргийг СБД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн илрүүлэн БЗД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ