Таксины жолооч хулгай хийлээ

СБД-ийн зургадугаар хорооны МУИС-ийн хоёрдугаар байрны автобусны буудал дээр иргэн С-ийн халааснаасА-810 S гар утсыг тодорхой эрхэлсэн ажилгүй иргэн 18 настай эрэгтэй Д нь хулгайлсныг үйлдэл дээр нь эргүүлийн цагдаа нар илрүүлжээ. Хэргийг СБД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Мөн СХД-ийн 20-р хорооны Дангийн байрны гадна иргэн Ө нь цүнхнээс бэлэн биет 200.000 төгрөг алдлаа гэсний дагуу шалгахад, таксины жолооч иргэн 39 настай эрэгтэй Т нь хулгайлсныг СХД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ