Гарцаар гарч байсан эмээг дайрлаа

Өнөөдөр өглөө 9.30 цагийн үед СБД-ийн нэгдүгээр хороо, Төв номын сангийн урд "Nissan bluebird" маркийн 5964УНЦ дугаартай автомашины жолооч уулзвараар гарч байсан эмээгдайрсан хэрэг гарлаа. Тэрбээр “Эмээ нэг машины ард байсан учраас надад харагдахгүй байсан, тэгээд ланзааралгүй ийм зүйл болчлоо” гэлээ. Харин гэрчүүдийн мэдээлж буйгаар эмээг гарцаар гарч байхад нь холоос ирээд хүчтэй мөргөлөө гэсэн юм. Хэргийг СБД-ийн цагдаагийн хэлтэст шалгаж, харин эмээг ГССҮТ рүү авч явсан байна.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ