Дэлхий гараа угаагаад, зоог барьдаг байх нь ээ
Битгий худлаа яриад бай гэх хүн гарах байхаа. Бүр үнэн гэм. Өчигдөр, өнөөдөр дэлхий дахинаа сонин өдрүүд тохиожээ. Жишээлбэл, өчигдөр “Дэлхийн гар угаах өдөр” юм гэх. Өнөөдөр “Дэлхийн хүнсний өдөр” ажээ. Өөрөөр хэлбэл, дэлхий маань өчигдөр гараа угаагаад өнөөдөр зоог барих юм байна л даа. Модон хэл, махан орчуулгаа гэж. Манай мэргэжилтнүүдийн ур чадвар, эх хэлний мэдлэг ямар байгаагийн илрэл гэхэд хилсдэхгүй. Уг нь “Гар угаах дэлхий нийтийн өдөр”, “Хүнсний дэлхий дахины өдөр” баймаар. Энэ янзаар бол ирэх 12 дугаар сарын нэгэнд “Дэлхийн ДОХ-той тэмцэх” нь л дээ. “ДОХ-той тэмцэх дэлхий нийтийн өдөр” гэдгийг мартах вий.
Г.Мөнх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ