Охиноо хөнөөсөн эмэгтэй мах ангилж зардаг байжээ

Энэ сарын 13-ны үүрээр охиноо онц хэрцгий аргаар хөнөөсөн аймшигт хэрэг Төв аймгийн Батсүмбэр суманд гарсан. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хорооны иргэн Ж гэгч 37 настай эмэгтэй үйлдсэнийг тогтоон, Төв аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа юм. Хэргийг үйлдсэн гэх Ж нь Улаанбаатар хотод физикийн багшаар ажиллаж байгаад ажлаасаа гарсан байдаг. Улмаар Төв аймгийн сүү зардаг Н гэгч эмээтэй танилцсанаар тус айлд мал маллахаар очсон үедээ ийнхүү охиноо онц хэрцгий аргаар хөнөөсөн юм. Мөн түүний сэтгэцийг шалгуулахаар болоод байгаа. Тэгвэл Ж нь төрснөөсөө хойш сэтгэцийн өвчтэй болсон байжээ. Тэрбээр энэ хугацаанд “Хүчит шонхор” худалдааны төвд дайвар бүтээгдэхүүн буюу малын гэдэс ангилж зардаг байсан гэнэ. Хоёр ч их сургууль төгссөн, сэргэлэн цовоо хүн байсан гэдгийг тус захад ажилладаг хүмүүс ярьж байна. Гэвч хүүхдээ төрүүлсэнээ хойш ийнхүү сэтгэцийн өвчтэй болоод байжээ. Тэрбээр өвлийн хүйтэнд хүүхдээ дагуулчихсан, "Энэ хүүхдийг том болохоор нь биеийг үнэлүүлж мөнгө олно оо" хэмээн ярьж явдаг байсан тухай тус худалдааны төвийн худалдагч нар мэдээлсэн юм. Түүнчлэн Ж нь охиноо егүүтгэхээс хоёр хоногийн өмнө "Хүчит шонхор" зах дээр хүүхдээ дагуулчихсан явж байсан бөгөөд дайвар бүтээгдэхүүн зардаг хүмүүс түүнийг Жинжиймаа гэж дууддаг байсан гэнэ.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ