“Ардын жигүүр”-ийн гэрийг буулгалаа

МАН-ын Тусгаар тогтнолын ордны урд өнөөдөр өглөө “Ардын жигүүр”-ийнхэн өргөө гэр барьж, эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Удахгүй болох гэж байгаа 27 дугаар Их хуралтай холбогдуулан энэхүү гэрийг босгосон бөгөөд тэд хариуцлага үүрэхгүйгээр шинэчлэл хийгдэхгүй гэж үзэж байгаа аж. Гэвч тэдний гэрийг буулгалаа. Зөвшөөрлөө аваагүй байсан учир ийнхүү буулгахад хүрсэн байна.
Энэ талаар “Ардын жигүүр”-ийн зохицуулагч З.Хүрэлбаатараас тодруулаа.
-Гэрийг яагаад буулгах болов?
-Зөвшөөрлөө аваагүй байсан юм. Анх удаа болохооо хаанаас зөвшөөрөл авахаа мэдэхгүй байсан. Бид Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл өгөөд зөвшөөрөл авна гэж бодож байсан боловч тийм биш байж. Дүүргийн Засаг даргын Тамгын газраас зөвшөөрөл авах ёстой байж. Одоогоор өргөдлөө өгсөн. Удахгүй хариу ирэх учир гэрээ буцаагаад барина.
-Яагаад гэрийг үүрээр барих болов. Өдрийн цагаар барьж болоогүй юм уу?
-Машины хувьд зөвшөөрөл байхгүй байсан учир үүрээр барихаас өөр боломж байгаагүй.
-Ямар зорилготойгоор барих болов?
-Намын Их хурал болох гэж байна. Бүх үүрийг төлөөлөгч нар ирж байгаа энэ үед улс төри йн дүгнэлт гаргуулахаар зорьсон юм. Өмнө нь ч бид намын удирдлага байсан С.Батболд, У.Хүрэлсүх нарыг дүгнэлт хий гэж шаардаж байсан.
-Анх жигүүрийг хэн байгуулсан бэ?
-Өнгөрсөн орон нутгийн сонгуулиар долоон хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Орон нутгийн сонгуулиар анхан шатны нэгж дээр тухайн хэсэгт олонд танигдсан хүнийг гаргаагүй. Иймд жигүүр байгуулан ажиллахаар болсон.
Б.Тэмүүлэн



СЭТГЭГДЭЛ БИЧИХ