Эв нэгдлийг уриалсан тайван жагсаал боллоо

Өнөөдөр 7.20 минутаас 10.00 цагийн хооронд эв нэгдлийг уриалсан залуусын тайван жагсаал боллоо. Жагсаалд оролцогчид хотын төв хэсгээр буюуЧингисийн талбай, зүүн дөрвөн зам, баруун дөрвөн зам, Гадаад харилцааны яамны орчимд, МУИС-ийн төв байрны орчимд гэсэн нийт есөн газар уриа лоозонгоо барьж бусдад харууллаа. Жагсаалд 80 гаруй залуу оролцож дуу хоолойгоо хүргэсэн юм. Тэдний зорилго нь УИХ, Засгийн Газрын гишүүдэд эв нэгдэлтэй байж улс орныхоо хөгжлийн төлөө тууштай зүтгэхийг мөн ард түмэндээ эв эетэй байж үргэлж нэгийгээ дэмжихийг уриалж байгаа нь энэ аж. Жагсаалыг “Монгол Залуу Хүн” ТББ зохион байгуулж, бусад долоон ТББ нэгдэн ажиллажээ. “Эв Нэгдлийн Их Хүрээ” нэртэй аяныг эдгээр залуус мөн өрнүүлж байгаа. Аяны хүрээнд хийгдэж байгаа ажлуудын нэг нь энэ жагсаал юм. Жагсаалд оролцогчдын барьсан уриа лоозонг харвал Хүчирхэг намтай бус Хүчирхэг улстай баймаар байна, Албан тушаалд очихоо мэдээд Ард олныхоо төлөө зүтгэхээ мартаад байна уу?, Эрх мэдэл эд баялаг дутсандаа биш эв нэгдэл дутсандаа улсаа хөгжүүлж чадахгүй байна гэх зэргээр бичжээ. Үнэхээр Монголчууд бид Ардчилсан нийгмийг цогцлоохдоодусал цусч урсгалгүй энэ нийгмийг байгуулж өдий хүрсэн. Гэтэл шуудайнд хийсэн эвэр шиг нам, эрх ашиг, компанийн засаглалаар талцаж, сайн яваагаа муулж хэмэлж идэх байдал байгаа нь хэний ч өмнө ил. Энэ байдлыг л зогсоож дор бүрнээ эв эетэй байж чадвал улсын хөгжил ойрхон байгааг дээрх залуус сануулж жагссан нь энэ юм. Ардчилсан нийгмийг хамтдаа бүтээсэн шигээ эв эеийн нийгмийг хамтдаа байгуулахыг уриалсан залуусын жагсаалд иргэд ч таатай хандаж байлаа.
Б.Танан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ