Д.Бат-Эрдэнэд эрүүгийн хэрэг үүсгэлээ

Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэд эрүүгийн хэрэг үүсгэлээ. Түүнд Эрүүгийн тухай хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйл ангийн 263.2 дахь зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж байгаа аж. Түүний хэргийг АТГ-ын Мөрдөн байцаах хэлтсээс шалгах бөгөөд өмнө эрүүгийн хэрэг үүсгэх боломжгүй гэсэн тогтоол гарч байсан аж. Тэрбээр албан өрөөгөө 70 гаруй сая төгрөгөөр тохижуулж, 59 сая төгрөгийн үнэтэй автомашин хөлөглөх болсон. Тендер будлиантуулсан зэрэг олон баримтууд илрээд байсан юм.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ