Н.Төгсбаяр: Өмгөөлөгч Л.Баттогтохыг шалгаж байгаа нь үнэн

Сэлэнгэ аймгийн эрүүгийн тасгийн дарга, дэд хурандаа П.Өлзийсайханы өмгөөлөгч Л.Баттогтоход Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс “Бусдаас мөнгө авч, захиалгаар гэмгүй хүний нэр төрийг хэвлэл мэдээллээр гутаан доромжилж, гүтгэсэн” хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 110, 111 дүгээр зүйлд зааснаар хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн талаар хэвлэлээр цацагдсан. Гэвч Л.Баттогтох өмгөөлөгч"Надаас ямар нэгэн мэдүүлэг авсан зүйл байхгүй. Ташаа мэдээлэл" хэмээн үгүйсгээд байсан билээ. Харин энэ талаар ЦЕГ-ын хэвлэлийн мэдээллийн ажилтан, цагдаагийн ахмад Н.Төгсбаяраас тодруулахад, "Өмгөөлөгч Л.Баттогтохыг иргэнээс ирсэн гомдлын дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа" гэв.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ