Мелиса Гилберт хуримандаа улаан даашинз сонгожээ

Жүжигчин Мелиса Гилберт болон кино найруулагч, жүжигчин Тимот Бусфелд нарын хурим тун даруухан болж өнгөрчээ. Хуриманд тэдний ойр дотныхон болоод цөөхөн  хүрээллийн сайн найз нөхөд нь оролцсон аж. Тэдний хурим Калифорни дахь Сан Йосидро хэмээх ариун сүмд болсон байна.

Хурмын нэгэн онцлог нь сүйт бүсгүйн даашинз улаан өнгөтэй байсан явдал байлаа. Харин сүйт залуу нь уламжлалыг хадгалсан загварын хар хослолоор гангарчээ. Хосуудыг аль аль нь дахин гэрлэлтээ хийж байгаагаа ч холбоотойгоор даашинзны өнгийг сонгосон байж болох юм.

Х.Төгөл

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ