Х.Тэмүүжин сайдын зүйрлэл “тэнэглэл” гэгджээ

Х.Тэмүүжин сайд нэгэн хэвлэлийн сэтгүүлчтэй ярилцахдаа сонин зүйрлэл хэлсэн юм байх. Тэрбээр, мөрдөн байцаагчдыг эмнэлгийн асрагч, сувилагчтай, прокурор, өмгөөлөгчдийг их эмчтэй зүйрлэж орхижээ. Түүнийг нь олж харсан салбарынхан нь “тэнэглэл” гэцгээсэн байна. Учир нь мөрдөн байцаагчид аливаа гэмт хэрэгтэй холбоотой бүхий л баримт, бичгийг цэгцэлж,прокурор, өмгөөлөгч нарт “бэлэн хоол” өгдөг хүмүүс ажээ. Тэгтэл хөдөлмөрийг нь дорд үзэн, харьцангуй хялбар ажилтай хүмүүстэй адилтгалаа хэмээн ихэд бухимдацгаажээ. Яс юман дээр хүний амь нас, өтгөн шингэн, элдэвтэй хутгалдан ажилладаг асрагч, сувилагч нарын хөдөлмөр ч хүндхэн билээ.
Г.Мөнх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ