Эсктрим спортоор өрсөлдөнө


Нийслэлийн 374 жилийн ойн хүрээнд “Идэвхитэй амьдралын амт-X Games Mongolia 2013” тэмцээнийг энэ сарын19-ны 13.00 цагт Чингис хааны талбайд зохион байгуулах гэж байна.Сонирхол нэгтэй залуусыг нэгтгэж, эсктрим спортыг хөгжүүлэх үүднээс тус тэмцээнийг анх удаа зохион байгуулж байгаа аж. “X-Games Mongolia-2013” уралдаанд бүх насныхан оролцох боломжтой бөгөөдskateboarding–тавцантай тэшүүр, skating- тэшүүр, trail- моторт дугуй, bike– тавцантай дугуйгэсэн 4 төрөлд хурд, хүчээ сорих боломжтой.Уралдааны хамтран зохион байгуулагчаар “Фрутта актив”, “Дагина Хот” ТББ, Монголын Мэргэжлийн Экстрим спортын холбоо, “УУХАЙ” Монголын скэйтбордын холбоо ажиллаж байна гэж Нийслэлийн Соёл урлагийн газраас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ