Жолооны курс, микро автобусад шалгалт хийнэ

ШӨХТГ-аас жолооны курс, микро автобусад шалгалт хийхээр болжээ. Нийслэлд үйл ажиллагаа эрхэлж байгаа жолооны курсуудын сургалтын орчин, чанар, багшлах боловсон хүчний хангамж болон үйл ажиллагаа нь суралцагчийн хэрэгцээ шаардлагыг хангаж байгаа эсэхэд ЗЦГ-тай хамтран шалгалт хийх юм байна. Учир нь жилд авто тээврийн ослоор Монголд 500 хүн амиа алддаг гэсэн тооцоо судалгаа байдаг. Үүнээс 60 орчим хувь нь бага насны хүүхдүүд бий. Тиймээс шалгалт хийх нь зөв гэж үзжээ. Түүнчлэн ШӨХТГ-т жолооны курсууд төлбөрөө л төлсөн бол үнэмлэхийг нь өгдөг гэсэн гомдол ирдэг байна. Мөн нийслэлийн тээврийн газартай хамтран бага оврын автобуснуудын үйл ажиллагаа, үйлчилгээний соёл, үнэ тариф, гэрээний үүргийн биелэлтийг шалгана. Микро автобуснууд өдрийн цагаар 500 төгрөгөөр явж байгаа атлаа орой болохоор 1500 төгрөгөөр явдаг гэх гомдол иргэдээс их ирж байгаа аж.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ