П.Энхмөнх: Би хүчингийн хэрэг үйлдээгүй

Алдарт уяач Пунцагбалжир агсаны хүү “Мон-Эрдэнэ” группийн ерөнхийлөгч П.Энхмөнх хүчингийн хэрэгт холбогдон шалгуулж байна гэх мэдээлэл шуугиан тарьж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнийг өнгөрсөн баасан гарагт нэгэн бүсгүйг хүчиндсэн хэргээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст дуудагдаад байгаа гэв. Харин тэрбээр “Интернэт дээр гарсан худал мэдээг хараад шууд цагдаагийн байгууллагаар шалгуулахаар боллоо. Яг одоо харьяаллын дагуу цагдаад өргөдөл өгч байна. Мөн удахгүй хэвлэлийн бага хурал хийнэ” гэж өөрийн цахим хуудасдаа бичжээ.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ