Өнөөдөр болох үйл явдал

· "Өдрийн сонин"-ы Асуух эрхийн танхимд өнөөдөр 12.00 цагаас иргэдийн өмчид халдах асуудал буюу ТҮЦ-ийг хүчээр буулгаж байгаа талаар хэлэлцүүлэг болно.

· Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас Кино нэгтгэлийн ахмадын хорооны дарга Д.Цэнддорж, кино найруулагч Х.Дамдин нар Ж.Солонготой шүүхдсэн тайлангаа сэтгүүлчдэд тайлагнана.

· UB city hotel-ийн хурлын зааландМУГТамирчин Ч. Цэвээнпүрэв, ОХУ-ын тамирчин Клычков Владимир Сергеевичнарын мэргэжлийн боксын тулааны талаарх хэвлэлийн бага хурал болно.

· МN мэдээллийн төвд 11.30 цагт Англи хэлний аварга шалгаруулах тэмцээн Монголд анх удаа болох гэж байгаа талаархэвлэлийн бага хуралтай.

· Маркетеруудын анхдугаар чуулган13.30 цагаас МҮХАҮТ-ынИх Зааланд болно.

· Улаанбаатар-Цэвэр агаар төсөл"-ийн хүрээнд бүрэн шатаалттай сайжруулсан зуух борлуулах ажил дүүрэг бүр дээр үргэлжилж байна. Баянгол дүүрэгт бүрэн шатаалттай сайжруулсан зуух борлуулах 14 хоногийн аян эхлэх гэж байгаа бөгөөд нээлтийн ажиллагаа өнөөдөр 11.00цагаас БГД-ийн Сайхан төвийн өмнөх талбайд болно. Нээлтэд БГД-ээс сонгогдсон УИХ-ын гишүүд болон дүүргийн Засаг дарга оролцоно.

· Солонгос дахь Монгол сургуулийн Удирдах зөвлөлийн гишүүн, Үйл ажиллагаа хариуцсан захирал Юу Сүн Жү манай оронд иржээ. Тэрээр өөрөөсөө нэг тэрбум вонийн хөрөнгө гаргаж сургуулиа өргөтгөхөөр болжээ. Энэ сургуульд монгол багш нар ажиллах боломжтой юм байна. Энэ талаарх хэвлэлийн бага хурал Үндэсний мэдээллийн төвд 12.30 цагаас болно.

· Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр 14.00 цагт Хангарьд ордны 14 давхарт болно. Хуралдаанаар Нийслэл, дүүргүүдийн эрүүл, аюулгүй байдлын индексийн үзүүлэлт, Нийслэлийн гэр хорооллын амьдрах очны газрын зураглалыг иргэдийн оролцоотой гаргах үйл ажиллагааны үр дүнгийн талаар хэлэлцэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ