Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангагчдыг маргааш шүүнэ

Албан тушаал, эд хөрөнгийн байдлаар эрхшээлдээ байгаа эмэгтэйг хүчиндэж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан Г.Үнэболд нарын гурван хүнийг маргааш шүүнэ. Хурал Сүхбаатар дүүргийн шүүхэд 13.00 цагаас болно. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126.2.5, 125.1-т зааснаар буруутган шүүнэ. Хуралд шүүгчээр Б.Мөнх-Эрдэнэ, Ш.Төгсгэрэл, М.Алдах, улсын яллагчаар Р.Батнасан өмгөөлөгчөөр Б.Энхтунгалаг, Б.Тэнгис нар оролцоно.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ