Далай лам монголчуудад зориулсан айлдвар айлдана

Энэтхэгийн Дели хотод Далай лам Монголчуудад зориулж айлдвар айлдах гэж байгаа юм байна. Энэ талаар “Будда тур” операторын Ерөнхий захирал Ц.Гүрсэдээс тодрууллаа.


-Далай богд Монголчуудад зориулж айлдвар айлдана гэсэн. Айлдварын утга, учрыг тайлбарлахгүй юу?
-Дээрхийн гэгээнтэн XIV далай багш маань монголчуудад зориулж олонтаа сургааль номоо айлдаж ирсэн. Хамгийн анх 1979 онд Монгол оронд анх удаа морилжбайсан. 1979 оноос өнөөдрийг хүртэл нийтдээ найман удаа морилсон байна. Хамгийн сүүлийнх нь 2011 онд морилж, Буянт-Ухаа спорт цогцолборт дээдийн номыг айлдсан. Энэ удаа 2013 оны аравхоёрдугаар сарын 2-4 –ний хооронд Энэтхэгийн Дели хотод дахин монголчуудад зориулж айлдвар айлдана. Өнгөрсөн жилээс эхлэн жил болгон зөвхөн монголчуудад зориулж Энэтхэгт айлдвар айлдахаар болсон юм. Өнгөрсөн жил Энэтхэгийн Дарамсала гээд өөрийнхөө амьдардаг номын өргөөнд айлдсан бөгөөд энэ үйл ажиллагаанд монголчууд нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон. Улаанбаатараас төдийгүй, дэлхийн өнцөг булан бүрт суугаамонголчуудын төлөөлөл оролцож нийтдээ 2000 гаруй хүн цугласан. Энэхүү монголчуудад зориулсан Дээдийн гэгээнтний номын айлдвар жил болгон уламжлал болгон явуулахаартогтсон байгаа.
-Айлдварын учрыг тайлбарлахгүй юу?
-Дээдийн гэгээнтний номыг ариун тагшин нутаг оронд нь очиж сонсоно гэдэг бол тэр болгон хүн бүр хүртдэг завшаан биш байх. Энэ айлдвар номыг хүртснээр тухайн хүний дотоод сэтгэл санаа ариусч, үйл үйлдэл нь цэгцэрч, тэр хүнээр улбаалаад гэр бүл, хамаатан садан, байгууллага, улс эх оронд эерэг үр дүн гарах болно. Яагаад гэвэл бурхны шашны хамгийн гол зүйл нь хувь хүн өөрөө өөрийгөө ариусгах юм. Зам мөрөө зөв голдрилд оруулах тэр арга замыг заадаг. Нэг ч гэсэн хүний сэтгэл санаа ариусч, ажил үйлс нь жигдрээд явахад тэр хүнээс дэлбээлсэн ариун нандин бүхэн задарч бусдад хүрч, цаашлаад нийгмийн ёс суртахуунд хүрч эерэгээр нөлөөлнө. Энэ аялалд явж байгаа хүний буян заяа тэгшрэх нь цаглашгүй байх юм.

Иймийн тулд Гэгээнтний айлдварыг сонсож байгаа хүн чин сэтгэлээсээ ойлгожхүлээж авах ёстой. Тэрнээс биш зүгээр л Далай ламд нэг мөргөчихөөд ирнэ дээ гээд очоод нэг зургаа авахуулчихаадирэх биш, жинхэнэ айлдвараа өөр дээрээ хэрэгжүүлэх гэж хичээгээд эргэн тойрныхоо хүмүүст дэлгэрүүлвэл чухал утга учир болно.

Айлдварт Дээрхийн гэгээнтний Ямандагийн авшиг гээд ариун нандин номын авшигийг хайрлана. Дээр нь Мөрийнгурван эрхэм, Эрдэм бүхний суурь эх хоёр номыг айлдана. Энэ хоёр номонд бурхны шашинтай хүн ямар байх ёстой, бурхны шашинтай хүний үйл үйлдэл ньямар байх ёстой, бурхны шашны утга учир нь юу юм, яагаадхүнд хэрэгцээтэй болдог юм, шашны утга учрыг яаж ойлгох ёстой, ойлгосныхоо дараа яаж хэрэгжүүлэх ёстой юм гэх мэтээр анхан шатны танин мэдэхүйн бүхий л сургааль айлдварыг айлдаад төгсөлд нь номын авшигаа хайрлана.
-Лам ламын айлдварыг төвд хэлнээс орчуулах уу?
-Монгол лам нар Далай багшийн сургаалийг орчуулж хүргэнэ. Эх хэлээрээ сонсох учраас харьцангуй ойлгох боломжтой. Номын үйл ажиллагааг Энэтхэгт сурдаг монгол лам нар өнгөрсөн жил маш сайн зохион байгуулсан. Энэ жил ч мөн монгол лам нар зохион байгуулж очсон хүн бүрт номын утга учрыг тайлбарлах, таниулах болно.
-Аяллын маршрутыг нь хэлэхгүй юу?
-“Будда тур” оператор бурхны шашны холбогдолтой газруудаар аялал зохион байгуулдаг. Ялангуяа Энэтхэгийн бурхны шашны гол ариун тагшин газруудаар аялал зохион байгуулдаг юм. Өнгөрсөн жил бид энэ үйл ажиллагааг дэмжиж сүсэгтэн олныг хамруулах байдлаар нэлээд өргөнбүрэлдэхүүнтэй аялал зохион байгуулсан.

Түүнчлэн манай “Будда прадокшн”TV9 телевизээр дамжуулан орон даяар шууд дамжуулсан. Энэ жил мөн л орон даяар Гэгээнтний айлдварыг шууд дамжуулна. Дараа дахин цуврал нэвтрүүлэг хийж монголчууддаа хүргэнэ.

Хүн бүрт гэгээнтний айлдвар сургаалийг сонсох хүсэл байгаа. Монголчууд эртнээс бурхны шашинт ард түмэн шүү дээ. Тийм учраас бололцоотой нь очиж бараалхаад боломжгүй олон хүнд телевизээр дамжуулаад сургаалийг хүртэх боломжийг олгох юм. Айлдвартай холбоотойгоор“МИАТ” хувьцаат компаниас шууд нислэг гаргаж байгаа.

Мөн манай “Будда тур” компани хөтөлбөр гаргасан. Манайд хандаад нэгдсэн байдлаар явж болно. Үндсэн аялал нь арваннэгдүгээр сарын 29-нд яваад арванхоёрдугаар сарын 6-нд ирнэ. Энэ хооронд Дээрхийн гэгээнтний сургаалийг хүртээд Дели хоттой танилцах, худалдаа үйлчилгээний газруудаар явах, дэлхийн долоон гайхамшиг Тажмахалыг үзээд ирэх юм.
Хоёр дахь хөтөлбөр нь 12 хоног аялана. Энэхтэгт Бурхан багшийн гэгээрсэн хоёр гол газар байдаг. Тэдгээр газарт очиж мөргөл үйлдээд Ганга мөрнийг үзээд, Дели хоттой танилцаж, түүх соёлын газруудаарявах зэрэг юм. Энэ нь арваннэгдүгээр сарын 27-нд яваад арванхоёдугаар сарын 7-нд ирэх юм. Ийм хоёр хөтөлбөр манайхаас зарлагдсан байна. Энэ хоёр хөтөлбөрийн алинд нь ч оролцсон бай Гэгээнтний айлдвар сургаалийг хүртэх юм.
-Хөтөлбөрт оролцох нийт зардал хэд вэ?
-Арвахоёрдугаар сарын 29-нд яваад 6-нд Улаанбаатарт ирэх аялалын зардал 1850 ам.доллар болж байгаа. Нөгөө урт аялал нь 2300 ам.долларын үнэтэй. Энэ хоёр аялалд ирж, очих онгоцны тасалбар, очоод гэгээнтний номын айлдвар айлдах Кемпинский зочид буудалд байрлах төлбөр,олон улсын даатгал, хөтөч орчуулагчгэх мэт хоолноос бусад бүх зардал орж байгаа.
-Хувиараа явж болох уу?
-Хувиараа явж болно. Анх удаа явж байгаа хүмүүст хаана ямар газар байрлахаас эхлээд хүндрэлтэй асуудал гардаг. Нэгдсэн зохион байгуулалтаар явсанаас илүү зардал гарах магадлалтай болдог.
-Бүртгэл эхэлсэн үү. Хичнээн хүн явах тоо гарсан уу?
-Бүртгэл эхэлсэн байгаа. Манай “Будда тур” оператор Тасганы овооны баруун талд байрлах “Ур ундрах” гээд гурван давхар байрны 302 тоотод байрладаг. Бүртгэл мэдээж хязгаартай. Онгоцны суудлын тоогоор хязгаарлагдаж байна. Манай хөтөлбөрт 100 хүн бүртгэнэ гэсэн төлөвлөгөө байгаа. Өнгөрсөн жил явж байсан үйлчлүүлэгчид тал нь шахуу болчихдог юм.
Х.Цэнд-Аюуш

СЭТГЭГДЭЛ БИЧИХ