Ж.Солонго "Надаас юм олж долоохгүй" гэжээ

“Монгол кино” үйлдвэрийн ахмад ажилтнууд дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тэд бараг жил гаруйн өмнөөс “Монгол кино” нэгтгэлийн дарга Ж.Солонго гэх нөхөр өнөөгийн кино үйлдвэрийг дампууралд оруулж байна гэдгийг хэлж байсан.

Мөн Ж.Солонго нь улсын өмчөөр олон жил тоглож байгаа бөгөөд кино үйлдвэрийг ашиглан хууль бусаар олж авсан ашиг их бий. Өөрөөр хэлбэл Кино үйлдвэрийн хашаанд боссон орон сууцны компаниудаас тус бүрээс нь 10 байр авах гэрээ хийж, үйлдвэрийн газрыг өгсөн гэх мэтээр тайлбарлаж байв. Тиймээс ч хууль хяналтын байгууллагаар Ж.Солонгыг шалгуулна гэдгээ мэдэгдсэн юм. Тэгвэл өнөөдөр Ж.Солонгын хэргийг шүүх цагдаагийнхан шийдвэрлэж өгөхгүй, хууль бус үйлдлийг нь үл тоомсорлож байна хэмээн ярьсан юм.

Ж.Солонгыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргасанболовч АТГ-аас гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх шалтгаанаар Нийслэлийн Прокурорт шилжүүлсэн байна. Нийслэлийн Прокуророос ч мөн АТГ-ын шийдвэрийг зөв гэж дүгнээдэнэ хэргийг шалгахгүй гэжээ. Тиймээс Төрийн өндөрлөгүүд болоод Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Монгол Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав, ТӨХ-ын дарга Д.Цогтбаатар нарт ил захидал, албан бичиг илгээсэжээ. Ингээд эдгээр хүмүүсээс дахин шалгана гэсэн хариуг өгсөн ч Нийслэлийн прокурор болоод ЦЕГ АТГ-аас хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзсэн учир шалгахгүй гэжээ.

Ж.Солонго “та нар хэчнээн яваад ч надаас юм олж долоохгүй. Хэн ч намайг дийлж чадахгүй” гэж хэлжээ. Мөн тэд Ж.Солонгыг урлагийн салбарт юм хийгээгүй, харин ч мөнгө идэж уусан хүн гэсэн юм. Тухайлбал Япон улсад болсон кино өдөрлөгийн үеэр Монголоос оролцсон 10 киноны 69400 ам.долларыг өөрийн дансанд хийсэн байсан нь хүртэл илэрч байжээ.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ