“Нэгэн нүүдлийн газар” нээгдэнэ

МУСТА зураач Э.Цолмонбат, Монгол зураг нийгэмлэгийн зураач Г.Одбаяр, зураач В.Ундраа нарын хамтарсан “Нэгэн нүүдлийн газар” үзэсгэлэн өнөөдөр 16:00 цагаас нээгдэж 24-ний 12:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Нэг нүүдлийн газар буюу хоёр гурав .... зах хязгааргүй нүүдлийн газарт болж өнгөрөх цаашид үргэлжлэх ахуйн болоод оюун санаан дахь газарзүйг монгол хэмжүүрээр нэрлэжээ.
Нүүдэлчин ард түмний ахуй, ёс заншил, ухамсар аль алинийг нь орхигдуулалгүй уламжлан ирсэн, аливаа улс орны бие дааж оршин тогтноход юун түрүүнд нөлөөлөх хүчин зүйл бол түүх, өв соёлын ялгаа юм. Амьдарч буй орчин тойрон нийгмийн нэгэн хэвийн суурьшмал сэтгэлгээнд хөндлөн гулд нүүдлийн цуваа хөвөрсөөр хүсэж мөрөөдсөн орон зайдаа бид оюун санаагаараа эцэс төгсгөлгүй нүүсээр байх болно.
Уран зураг, Монгол зураг хосолсон энэхүү үзэсгэлэн нь оюуны нэгэн нүүдэлд орхигдож буй байгаль орчин, уул ус, тэнгэргазар, эх дэлхийтэйгээ харьцах амьдралын дэг, хэв маяг алдагдаж байгааг уран бүтээлчийн өнцгөөс шүүмжлэлтэйгээр бус түүх, ахуй уламжлал зөн билгийг харуулахыг зорьжээ.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ