Улаанбаатарт 1 хэм дулаан байна

Өнөөдөр зүүн зүгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтэн байхыг анхааруулж байна.

Зүүн зүгийн нутаг, говийн нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадйс орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруунаас секундэд 4-9 метр, зүүн хагаст зүүн хойноос секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Нутгийн зүүн хагаст хүйтэрч Хэнтийн уулархаг нутгаар 0-5 градус хүйтэн, Дорнод Дарьгангын тал, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул голын сав газраар 1 градус хүйтнээс- 4 градус дулаан говийн бүс нутгийн баруун хэсгээр 9-14 градус бусад нутгаар 3-8 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 4-9 метр, 0-2 градус дулаан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ