Маргааш жинхэнэ хямдрал зарлана
Жинхэнэ хямдрал гэж юу байдгийг НЗДТГ-аас маргааш иргэдэд үзүүлэх нь ээ. Нийслэлийн 374 жилийн ойг тохиолдуулан “Урамтай урамшуулал, хэмнэлтэй хямдрал” худалдаа Чингисийн талбайд зохиох болжээ. Иргэдийн худалдан авах чадварт зохицуулсан хямдралд аж ахуйн нэгж, байгууллагууд өргөн оролцохоо НЗАА-нд мэдэгджээ. Зарим нь үнэхээр ядуу иргэдэд онцгой хямдрал үзүүлэхээ ч амалжээ. Ямар ч байсан нийслэлчүүд нэг өдөр ч болтугай хямд бүтээгдэхүүний бараа харах нь ээ.
Г.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ