Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангагчдыг өнөөдөр шүүнэ

Албан тушаал, эд хөрөнгийн байдлаар эрхшээлдээ байгаа эмэгтэйг хүчиндэж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан Г.Үнэболд нарын гурван хүнийг өнөөдөр шүүнэ. Хурал Сүхбаатар дүүргийн шүүхэд 13.00 цагаас болно. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126.2.5, 125.1-т зааснаар буруутган шүүнэ. Хуралд шүүгчээр Б.Мөнх-Эрдэнэ, Ш.Төгсгэрэл, М.Алдах, улсын яллагчаар Р.Батнасан өмгөөлөгчөөр Б.Энхтунгалаг, Б.Тэнгис нар оролцохоор болжээ.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ