Дэд хурандаа П.Өлзийсайханыг 11.00 цагаас шүүнэ

Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн дарга, дэд хурандаа П.Өлзийсайханыг өнөөдөр шүүнэ. Хурал Чингэлтэй дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд 11.00 цагаас болно. Тэрбээр одоо ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа юм. Түүнийг найман жилийн өмнө хүн зодсон хэрэгт буруутган ийнхүү шүүхээр болоод байгаа билээ.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ