Дэлхийн эдийн засагт Хятад улс ноёрхох зам нь засагдлаа

Сүүлийн хэдэн арван жилийн турш АНУ дэлхийн эзэн мэт байлаа. Тэд хүчирхэг, тэд олуулаа, тэд баян байсан. Америкчуудыг дэлхий нийтээрээ хөгжлийн дээд хэмээж алхам бүрийг нь ажиж, хөгжлийн чиг хандлагаа тэр зүгт чиглүүлж байсан билэээ. Харин өнөөдөр тэднээс олуулаа, тэдний бодоогүйг бодож чадаж байгаа, Америкийн шилийг даган хөгжиж байсан Хятадад "бүргэдүүд"-ийг гүйцэх бүх талын боломж ирсэн бололтой.
Дэлхийн хоёр дахь том зах зээл хэмээх нэр хүндийг эзэмшдэг тэдний дотор “Дэлхийн тэргүүлэх зах зээл” гэх үг өдрийн бодол шөнийн зүүд байсан нь тодорхой. АНУ ирэх оныхоо төсвийг баталж чадалгүй Засгийн газрын үйл ажиллагаагаа зогсоогоод хоёр долоо хоног орчим болсон. Энэ хооронд тус улсын төрийн байгууллагууд зогсч, тэр ч бүү хэл анхны өдрөөсөө эхлээд хувьцаанууд нь савлаж эхэлсэн билээ. Мэдээж хэрэг Америкийг дарж авах зорилготой гэтэж байсан Хятадуудад үүнээс том завшаан гэж юу байх билээ.
Энэ оны гуравдугаар улирлын дүнгэээс Хятадын валютын нөөц 163 миллиардаар өссөн байна. Энэ нь сүүлийн хоёр жилд гарсан үзүүлэлтийн хамгийн өндөр нь болж байгаа юм. Юанийн нөөц ийнхүүү огцом өссөн нь АНУ-ын эдийн засгийн тогтворгүй байдалтай холбоотой гэдгийг эдийн засагчид дуу нэгтэйгээр хэлж байгаа.
Дэлхийн шинэ валютын нөөцөд шилжилт явагдаж ам.долларын оронд юанийн ноёрхол ирэх цаг болж байна хэмээн судлаачид таамаглаж байна. Гэсэн ч юань чөлөөт эргэлтгүй, эдийн засаг, мөнгөний бодлого зэрэг нь ташаа гэгдэж буй. Гэхдээ боломж нь нэгэнт бүрдээд эхэлчихсэн учир хятадууд зүгээр суусангүй. Тэд бусад улстай валют солилцох хэлэлцээ хийж, өөрсдийн цаашдын замыг засаж эхэллээ.
2020 он гэхэд дэлхийн худалдааны гүйлгээ хийгдэх эхний боломжит валютын нэг юань болох магадлал өндөр байна. Хятадууд Европын төв банктай 57 тэрбум ам.доллартай тэнцэх хэлэлцээр хийв. Ирэх жилүүдэд дэлхийн зах зээлд юанийг томоохон вальют болгох бодлоготой бөгөөд үүнийг хэрэгжүүлэх эхний алхмыг Европын төв банктай хийсэн свап хэлэлцээр харуулж байна.
Хятад дэхийн 22 улстай 2.2 триллион юанийн солилцооны хэлэлцээ хийхээр төлөвлөөд байгаа аж. Энэ бол тэд дэлхийн эдийн засагт тэргүүлэхэд нөлөөлөх нэг том алхам юм. Шинэ арван жил эхлэхэд дэлхийн вальютын орон зайд /евро, юань, ам.доллар/ гурав эхэндээ бараг зэрэгцэн орших нь тодорхой. Ингэснээр дэлхийн эдийн засагт бүтцийн нэлээд том өөрчлөлт гарна гэж туршлагатай эдийн засагчид үзэж байна.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ