84 настай эмээ живж амиа алдав

Өчигдөр Хан-Уул дүүргийн тавдугаар хороо, Сонсголонгийн гүүрнээс зүүн тийш Туул голд хүний цогцос байна гэсэн дуудлага 11:49 цагт Нийслэлийн онцгой байдлын газар иржээ. Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн эрэн хайх аврах салбарын бүлгийг гаргахад Яармагийн нэгдүгээр буудлын харалдаа ард талд Туул голын усанд 84 настай эмэгтэй живж нас барсан байжээ. Аваргчид цогцосыг гаргаж цагдаагийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ