Д.Сугарын хэргийг түдгэлзүүлэхээр боллоо


“Дайны эрсдэлийн даатгал” нэрээр их хэмжээний мөнгө завшсан гэх МИАТ-ийн хуучин удирдлагуудад 10-14 жилийн хорих ял оноосон. Харин уг хэрэгт холбогдоод байсан ТӨХ-ны дарга асан Д.Сугарын хэргийг тусгаарлан шалгаж байсан билээ. Тэгвэл Д.Сугарын хэргийг түдгэлзүүлэхээр болсон талаар эх сурвалж мэдээллээ. Хэдийгээр баримт нотолгоо хангалттай бүрдсэн ч Үндсэн хуулийн цэцийн гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлээгүй байгаа учраас ийнхүү хэргийг нь түдгэлзүүлэхээр болоод байгаа юм байна.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ