Энхийг сахиулах ажиллагаанд яваагүйг нь ажлаас хална гэжээ

Цэргийн госпиталын эмч нар дарамтад ажиллаж байгаа гэж эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, Зэвсэгт хүчний жанжин штабын эмнэлгийн хэлтсийн дарга Д.Даваадорж “Цэргийн госпиталын эмчнар та бүхэнзаавал энхийг сахиулах ажиллагаанд явах ёстой. Явахгүй гэвэл энэ ажлаас зайлж болно” хэмээн үргэлж дарамталж суудаг гэв. Эмч нар “Нялх хүүхэдтэй, ар гэрийн гачигдлаас болоод явахгүй боломжгүй. Дараагийн ээлжинд нь явъя” гэж учирласан ч хамт олных нь өмнө “Эх орноосоо урвасан арчаагүй амьсгаа. Офицер нэр хүнд унагаалаа” хэмээн доромжилдог гэнэ. Түүний зарлигыг биелүүлээгүй хэнбугай ч “Чамайг би хорхойтой араандаа санаж авлаа” хэмээн дарамталж ажлаа гүйцэтгэхэд нь саад учруулж буйг цэргийн госпиталын эмч нар хэлж байна.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ