АТГ-ын дарга агсан Б.Дангаасүрэнгийн асуудлаар ХЭҮК-т хандлаа


АТГ-ын анхны дарга Б.Дангаасүрэн агсны төрсөн дүү Б.Дансал ХЭҮК-т хандлаа. Тодруулбал, тэрбээр ахынхаа учир битүүлэг үхлийг улс төрийн аллага байсан хэмээн үзэж байгаа аж. Тиймээс ХЭҮК-т захидал илгээж, “Манай хууль хяналтын байгууллага болон төрийн зүгээс энэ хэрэгт анхаарал хандуулахаа больсон нь үнэхээр харамсалтай байна” гэжээ.
АТГ-ын анхны дарга Б.Дангаасүрэн агсан нь одоогоос зургаан жилийн өмнө буюу 2007 оны наймдугаар сарын 25-нд Австрали Улсад албан ажлаар явж байхдаа учир битүүлгээр амиа алдсан юм. Харин түүний түүний үхлийн шалтгааны талаар шүүх эмнэлгийнхэн “Гадны нөлөөгүй” гэсэн дүгнэлтийг гаргаж байв.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ