10 настай хүүхэд машинд мөргүүлж гэмтэв

Өчигдөр СХД-ийн нутаг 05 дугаар цэргийн ангийн арын замд "Вонго" маркийн 16-65 дугаарын авто машины жолооч Ж нь явган зорчигч 10 настай Г-г мөргөж гэмтээсэн байна. Хүүхэд зам тээврийн осол хэрэгт өртөх явдал буурахгүй байна. Тиймээс жолооч нар сургууль цэцэрлэг, автобусны буудлын орчимд хурдаа тохируулах, явган зорчигчид нь гарцаар гарч хэвших хэрэгтэйг Нийслэлийн цагдаагийн газраас сануулж байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ