“Маргаашийн наран” бодит, зорилтот нэвтрүүлэг гарч эхэллээ

Хүмүүжигчдийг ял эдлэх хугацаанд нь нийгэмшүүлж, суллагдан гарахад нь нийгэмд бэлтгэх нь ШШГБ-ын ажлын үйл ажиллагааны нэг гол чиглэл байдаг. Тус байгууллагаас энэ ажлыг үр дүнтэй болгохын тулд системтэй ажлуудыг хэрэгжүүлсээр ирсэн. Тэдгээрийн нэг нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан зөв нөлөөлөл үзүүлсэн олон мэдээ мэдээлэл, нэвтрүүлгийг бэлтгэн олон нийтэд хүргэдэг.

Энэ удаад “ROYAL” HD телевизээс санаачлан ШШГБ-ын дэмжлэгтэйгээр “МАРГААШИЙН НАРАН” нэртэй бодит, зорилтот нэвтрүүлгийг хийж эхлээд байна.

Тус нэвтрүүлэг нь хорих ангийн үйл ажиллагааны онцлог, хорих байгууллагад ажиллаж буй албан хаагчдын ажил байдал, ял эдэлж буй хүмүүжичдийг нийгэмшүүлж буй байдал, хорих ангиас суллагдсан иргэнийг нийгэмд гарахад нь бэлтгэх, нийгмийн сэтгэл зүйг бэлтгэх зорилготой юм.

Нэвтрүүлгийн найруулагчаар “ROYAL” HD телевизийн Н.Түвшинбаяр, хөтлөгчөөр “Лантуун дохио” ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан нар ажиллаж байна.

Нэвтрүүлэг эхлээд дөрвөн явж байгаа бөгөөд нийт 50 дугаартай. Та залуусын уриатай ROYAL телевизээр өдөр бүр 22.00 цагаас гарч буй нэвтрүүлгийг үзэж “Маргаашийн наран” фэйсбүүк хуудсанд зочилж нэвтрүүлэгтэй холбоотой цаг үеийн мэдээлэл авах боломжтой юм.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ