А.Гансүх: Онгоц осолдсон ч азаар хүний амь эрсдээгүй

“Чингис хаан” олон улсын нисэх буудлаас 12.40 цагт Төв аймгийн чиглэлд ниссэн “Ми-8” нисдэг тэрэг Багануур дүүрэгт осолдсон талаар мэдээлсэн. Энэ талаар НОБГ-аас тодруулахад "Онгоц осолдсон мэдээлэл манайд ирээгүй" гэсэн юм.

Харин Зам тээврийн сайд А.Гансүх “А-жет компанийн нисдэг тэрэгтэй холбоотой ослыг газар дээр нь шалгаж байна. Тус компани өөрийн өмчлөлийн нисдэг тэргээр нислэг хийж, газардах үедээ налж унасан байна. Зорчиж явсан долоон хүн гэмтээгүй. Осолдсон нисдэг тэрэгний хувьд нислэгийн шаардлага хангасан, зөвшөөрөлтэй байсан. Өөрөөр хэлбэл, актлагдсан гэдэг ташаа мэдээлэл” хэмээн албан ёсоор мэдэгдлээ.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ