Онгоцны ослын урьдчилсан дүгнэлт гарлаа


“Чингис хаан” олон улсын нисэх буудлаас 12.40 цагт Төв аймгийн чиглэлд ниссэн “Ми-8” нисдэг тэрэг Багануур дүүрэгт осолдсон талаар мэдээлсэн. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр уг онгоцыг зөвшөөрөлгүй, актлагдсан онгоц байсан хэмээн мэдээлсэн бол Зам тээврийн сайд А.Гансүх“А-жет компанийн нисдэг тэрэгний хувьд нислэгийн шаардлага хангасан, зөвшөөрөлтэй байсан. Өөрөөр хэлбэл, актлагдаагүй онгоц байсан” хэмээн мэдэгдсэн юм. Тэгвэл ослын урьдчилсан дүгнэлт гарчээ. Энэ талаар Зам тээврийн сайд А.Гансүхээс тодруулахад “А-жет”-ийн нисдэг тэрэг голын эрэгт буугаад салхинд цохиулсан. Нисэгчдийг Улаанбаатар хотод авч ирсэн. Харин загасчид загасаа барихаар үлдсэн” гэв. Тус онгоцонд долоон иргэн сууж явсан бөгөөд тэд загасчлахаар явж байсан юм байна. Харин ИНЕГ-аас "А жет компанийн нисдэг тэрэг буулт хийх сүүлчийн шатандаа салхины нөлөөнд орж хүчтэй газардсанаас даах сэнс хугарсан" гэж мэдэгдлээ.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ