Хөдөлгөөнтийн машин осол гаргалаа


Сүүлийн үед цагдаагийн алба хаагчид гэмт хэрэгт орооцолдох хэрэг цөөнгүй гарах болсон. Тиймээс ЦЕГ Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба хамтран ажиллахаар болсон билээ. Ингэснээр цагдаагийн алба хаагчид гэмт хэрэгт орооцолдох нь багасна хэмээн үзсэн юм. Тэгвэл дахин нэг цагдаа хэрэгт холбогдлоо. Тодруулбал, өчигдөр Хандгайт зуслангийн замд парк шинэчлэлээр олгогдсон замын цагдаагийн шинэ автомашин осолдсон байна. Машин осолдох үеэр 100 метр орчим газар гулссанаж. Азаар хүний амь эрсдээгүй ч бэртсэн байж болзошгүй хэмээн эх сурвалж мэдээлж байгаа юм. Хэргийн талаар эргэн мэдээлэх болно.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ