Ихрүүдийн парад болно

Улаанбаатар хотноо энэ сарын 25-ны өдөр ихэрүүдийн нэгдсэн парад болно. Парадыг Монголын ихрүүдийн холбоо болон “Зүүдэнд ч оромгүй явдал” киноны уран бүтээлчид хамтран зохион байгуулахаар болсон байна.
Учир нь энэ сарын 25-ны өдөр ихэр залуусын тухай өгүүлэх “Зүүдэнд ч оромгүй явдал” киноны нээлт болох бөгөөд энэ үйл явдалтай зэрэгцэж хоёр, гурван ихэр хүмүүс парад зохион байгуулах аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ