“Унадаг дугуйтай Улаанбаатар” парад болно

“Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийн хүрээнд 143,7 км унадаг дугуйн зам, 99 зогсоол хийх бөгөөд төсөл батлагдсан тохиолдолд гүйцэтгэх хугацаа нь гурван жил байх юм.

Анх 2011 онд Нийслэлийн ерөнхий төлөвлөлтийн газрын дэргэдэх “New Image” клубынхан “Унадаг дугуйн шинэ зам” төслийг бэлтгэсэн бөгөөд Монголын залуучуудын холбоо, Монголын авто замчин залуучуудын холбоо, Монголын дугуйн холбоо, Монголын триатлоны холбоо, “Залуу дугуйчин” клуб зэрэг байгууллагууд хамтран судалгаа хийн сайжруулж энэхүү төслийг бэлэн болгоод байгаа нь энэ аж.

Энэхүү төслийн хүрээнд "Унадаг дугуйтай Улаанбаатар" парад маргааш болох юм.

Чингисийн талбайд 11.30 цагт эхлэх энэ жилийн хамгийн сүүлийн дугуйн парадынмаршрутыг танилцуулж байна.

-Чингисийн талбайгаас Зүүн 4 зам - туулах зай 3 км, туулах хугацаа 15 минут
-Зүүн 4 замаас Баруун 4 зам хүртэл - туулах зай 6 км, туулах хугацаа 30 минут
-Баруун 4 замаас Чингисийн талбай хүртэл - туулах зай 3 км, туулах хугацаа 15 минут байх юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ