Нөхөн сонгууль болж байна

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоолын дагуу тус дүүргийн 18, 19 дүгээр хэсгийн хорооны ИТХ-ын төлөөлөгчийг сонгох нөхөн сонгууль өнөөдөр болж байна.
Тус дүүргийн долдугаар хорооны дээрх хэсгийн хороодод болох нөхөн сонгуульд гурван намаас төлөөлөгчдөө нэр дэвшүүлээд байгаа. Тодруулбал МАХН-аас улс төр судлаач Л.Эрдэнэтуул, АН-аас Баянзүрх дүүргийн АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Ш.Ганчимэг, МАН-аас өмнө нь тус тойрогт нэр дэвшиж байсан Э.Бас-Амгалан нар нэр өрсөлдөж байна. Нөхөн сонгууль болох гэж буй Баянзүрх дүүргийн долдугаар хороо нь 1700 гаруй өрх, 5000 орчим сонгогчтой юм. Тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгч С.Наранбаатар өнгөрсөн хоёрдугаар сард таалал төгссөн учир түүний оронд шинэ төлөөлөгч сонгох сонгуулийг ийнхүү өглөө 07.00 цагт эхэлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ