Хүүхдүүд архи, тамхины эсрэг жагслаа


Архи тамхины эсрэг хамтдаа, Хоггүй цэвэр хот, Хотын соёлыг иргэн бид бүрдүүлнэ, архи тамхи шинэ үеийн сонголт биш зэрэг уриа бүхий далбаа туг барьсан сурагчид өнөөдөр Архангай аймгийн Цэцэрлэг хотын төв талбай буюу Дэмид жанжины талбайд цугларлаа. "Цэцэрлэг хотын соёл" өдөрлөг арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Ч. Мөнхбат, Засаг дарга Д. Бат-Эрдэнэ, аймгийн ЗДТГ-ын дарга Б. Лхагвасүрэн, ЭБ сумын Засаг дарга Э. Оюунчимэг болон холбогдох мэргэжилтнүүд оролцож архи тамхины эсрэг аянд нэгдлээ. Тэд “Хотын соёлыг бий болгох гол хүмүүс нь нутгийн иргэд бид өөрсдөө боловч түүн дотроос оюутан сурагчдын хичээл зүтгэл манлайлал ихээхэн хамааралтай. Цаашдаа олон ажлыг аяны хүрээнд хэрэгжүүлэх бөгөөд сурагчид хүүхдүүд маань гол эзэд нь юм.” гэжээ.
Б.Бурам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ