Цэрэг татлага маргааш дуусна

Цэргийн жинхэнэ албаны 2-р ээлжийн татлага эхэлсэн. Нийслэлийнхэмжээнд 22 100 хүнд буюу цэргийн насны залуусын 94 хувьд нь зарлан дуудах хуудас хүргүүлсэн байна. Цэрэг татлагын комиссСонгинохайрхан дүүрэгт 83-р сургууль, Баянгол дүүрэгт 96-р сургууль, Баянзүрх дүүрэгт 53-р сургууль, Сүхбаатар дүүрэгт 31-р сургууль, Чингэлтэй дүүрэгт 24-р сургууль, Хан-Уул дүүрэгт 52-р сургууль дээр тус тус байрлаж байна. Цэрэг татлага маргааш дуусах бөгөөд шинээр алба хаах цэргүүдийг 2013 оны тээврийн хэрэгслийн үзлэгт орсон, зөвшөөрөлтэй автомашинаар тээвэрлэх юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ