Шаардлага хангаагүй зочид буудлуудад акт хүргүүлсэн байна

Ховд аймгийн Мэргэжлийн хяналтынхан зочид буудал, дэн буудлын үйл ажиллагаанд шалгалт хийжээ. Шалгалтад “Боорж”, “Тэнгис”, “Grand”, “Royа”, “Цамбагарав”, “Түшиг”, “Буянт” гэсэн таван зочид буудал, хоёр дэн буудал хамрагджээ.

Зочид буудлуудын үйлчилгээнд тавигдах ерөнхий шаардлага, нийтийн ариун цэврийн өрөөнд тавигдах шаардлага, зочны өрөөнд тавигдах шаардлага, буудлын хоол үйлдвэрлэх хэсэгт тавигдах шаардлагуудыг ханган ажиллаж байгаа эсэхийг шалгасан аж. Мөн угаалга цэвэрлэгээ, ундны усаа шинжилгээнд хамруулсан эсэх, ажилчдаа эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх үзлэгт хамруулсан эсэх зэргийг шалгажээ.

Энэ үеэр хоол, гал тогооны өрөөнөөс арчдас авч, лабораторийн шинжилгээнд хамруулсан байна. Буудлуудын эрсдэлийг үнэлэхэд “Цамбагарав” зочид буудал их эрсдэлтэй, “Боорж”, “Royal” зочид буудлууд дунд эрсдэлтэй, “Тэнгис”, “Буянт” зочид буудлууд бага эрсдэлтэй гарчээ.

Зочид буудалд тавигдах ерөнхий шаардлага, стандартын хэрэгжилтээр шалгахад, “Grand” дэн буудал 92, “Түшиг” дэн буудал 53, зочид буудлуудаас “Цамбагарав” 56, “Боорж” 79, “Тэнгис” 76, “Royаl” 71, “Буянт” 86 хувьтай шалгагдаж, шаардлага хангаагүй буудлуудад акт хүргүүлэв

СЭТГЭГДЭЛ БИЧИХ