Утаагүй зуухыг 29-34 мянгаар худалдан авах боломжтой

Засгийн газар, Дэлхийн банктай хамтран санхүүжүүлж, НЗДТГ-ын хэрэгжүүлж байгаа "Улаанбаатар-Цэвэр агаар төсөл"-ийн хүрээнд Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн гэр хорооллын иргэдэд утаагүй зуухыг хөнгөлөлттэй үнээр тарааж эхэлжээ. "Улаанбаатар-Цэвэр агаар төсөл"-ийнхөн шалгуур үзүүлэлтийн дагуу 15 зуухыг туршсан байна. “Сэлэнгэ констракшн” ХХК-ийн Өлзий зуух, “Роял Өүшн” ХХК-ийн Том дөл зуух, “Элмеко” ХХК-ийн Талст зуух, “Их тэнгэрийн хүч” ХХК-ийн Бекас 107 гэсэн бүрэн шаталттай дөрвөн зуух шалгарчээ. Иргэд дээрх дөрвөн зуухнаас сонголтоо хийх боломжтой юм байна. Бүрэн шаталт бүхий зуухуудыг иргэд 29000-аас 36334 төгрөгөөр худалдаж авах боломжтой аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ