Нийслэлийн нийтийн тээврийнхэн бужигнаж байна

Нийслэлийн нийтийн тээврийн газрын Захиргаа удирдлагын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Цолмонбаяр  дур зоргоороо авирлалт, ёс бус харьцаатай гэсэн шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдөж байна. Учир нь түүний энэ байдал салбарынхантайгаа баг болж ажиллаж чадахгүй, өөдөөс тайлбар тавилаа  хэмээн бусдыг ажлаас нь хөөнө, одоо өргөдлөө бич гэх мэтээр дарамталдаг. Ажилчдыг нам эвслээр  нь ялгаварлан харьцдаг. Ажлын туршлага байхгүй гэх мэт олон гомдол бүхий  албан бичиг энэ сарын 24-нд Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга Ч.Энхбатад  иржээ. Нийслэлийн нийтийн тээврийн газрын үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга З.Цэвээндоржоос Б.Цолмонбаярын  алдаа дутагдлыг тодорахой дурдан ирүүлсэн аж. Энэ мэтээр Нийслэлийн нийтийн тээврийнхэн дотроо бужигнаантай, удирдлагуудаас нь ажлын туршлага, төрийн албаны ёс зүйд нийцэхгүй зүйл их байна. Мөн тус газрын орлогч дарга О.Баттүшиг өмнө нь мөн төрийн албанд ажиллаж байгаагүй. Тиймээс  нийтийн тээврийн салбар байтугай төрийн албаны туршлага дутаж байгаа гэдгийг салбарынхан нь хэлж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ