А.Гансүх: Онгоцоор загасанд явсан нөхөд удахгүй тодрох байх

“Чингис хаан” олон улсын нисэх буудлаас Төв аймгийн чиглэлд ниссэн “Ми-8” нисдэг тэрэг өчигдөр Багануур дүүрэгт осолдсон. Уг онгоцыг зөвшөөрөлгүй, актлагдсан онгоц байсан хэмээн мэдээлсэн бол Зам тээврийн сайд А.Гансүх“А-жет компанийн нисдэг тэрэгний хувьд нислэгийн шаардлага хангасан, зөвшөөрөлтэй байсан. Өөрөөр хэлбэл, актлагдаагүй онгоц байсан” хэмээн мэдэгдсэн юм. Мөн “А-жет”-ийн нисдэг тэрэг голын эрэгт буугаад салхинд цохиулсны улмаас ийнхүү осолдсон гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан билээ.Онгоцонд долоон иргэн явж байсан ч азаар нэг нь ч бэртээгүй. Тэд загасчлахаар онгоц хөлслөн явж байсан бөгөөд одоогоор хэн гэгч явж байсан нь тодорхойгүй байгаа юм. Харин энэ талаар Зам тээврийн сайд А.Гансүх “Загас агнахаар явж байсан, нэр нь удахгүй тодрох байх. Гэхдээ мөнгөө төлөөд нисч байгаа хүний эрх бидэнд ямар хамаа байна” гэлээ.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ