Цасан шуурга шуурч хүйтрэхийг анхааруулж байна

Малчид, тариаланчид, ард иргэдийн анхааралд: 21-23-нд ихэнх нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурч, хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

2013 оны 10 дугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр,зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Алтайн уулархаг нутаг, Увс нуур болон Их нууруудын хотгор, Орхон Сэлэнгийн сав нутгаар 3-8 градус, Дорнод, Дарьгангын тал нутаг болон говийн бүс нутгаар 12-17 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр,шороон шуурга шуурна. 10-12 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 3 градус хүйтэн, харьцангуй чийг 50 хувь, агаарын даралт873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ