Мөрдөн байцаах алба цагдаатай хамтарч ажиллана

Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба, Цагдаагийн байгууллага хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулж, хууль тогтоомжийг сахиулах, цагдаагийн алба хаагчаас үйлдэгдэж байгаа гэмт хэргийн гаралтыг бууруулах, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж буй байгууллагын хамтын ажиллагаанд харилцан дэмжпэг үзүүлэх, бодит үр дүнд хүргэх зорилгоор хамтын ажиллагааны санамж бичгийг үзэглэв. Энэхүү санамж бичигт Цагдаагийн ерөнхий газрын дарга, бригадын генерал Б.Билэгт, Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа И.Пүрэвцогт нар гарын үсэг зурсан байна.
Энэхүү санамж бичгийн гол агуулга нь гэмт хэргийг илрүүлэх, таслах зогсоох, урьдчилан сэргийлэх нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлэхэд байгууллага хоорондын ажпын уялдаа холбоог сайжруулах, хамтын ажиллагааны хүрээнд эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны шуурхай, тасралтгүй байдлыг хангах, хэргийн талаар мэдээ баримтыг цагдаагийн байгууллагаас цаг алдалгүй гарган өгч байх, гэмт хэрэг зөрчилд холбогдон шалгагдаж байгаа алба хаагчид хууль, эрх зүйн туслалцаа авч, хууль ёсны эрх, ашиг сонирхлоо хамгаалуулах боломж нөхцлөөр хангахад анхаарч ажиллах, эрүүгийн хэрэгт хуулийн дагуу харилцан мэдээ, баримтыг солилцох зэргээр хамтын ажиллагааны олон үйл явцыг тусгаж өгснөөрөө үр дүнтэй ажил болох юм.
Мөн түүнчлэн цагдаагийн байгууллагын алба хаагчдын сахилга, ёс зүй, мэргэжлийн ур чадварыг ахиулах, албадын хамтын ажиллагааг дээшлүүлэх чиглэлээр мэдээлэл, сургалт, судалгаа, соён гэгээрүүлэх ажпыг хамтран зохион байгуулах, гадаад дотоодод зохион байгуулж байгаа сургалтад алба хаагчдаа хамруулах зэргийг тусгасан байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ